Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийг энэ оны 6-р сард байгуулсан. Ажлын хэсэг ээлжит хурлаа зохион байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч, дэд сайд С.Зулпхар хурлыг нээлээ. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар 10 бүлгийн нийт 355 ердийн өвчний жагсаалт, 2 дугаар хавсралтаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтын 9 бүлгийн нийт 107 заалт байдаг бөгөөд 2 хавсралтын өвчний нийт заалт 462 байгаа. Харин шинэчлэн боловсруулсан өвчний жагсаалтын төслийн 1 дүгээр хавсралтаар 11 бүлгийн нийт 446 ердийн өвчний жагсаалт, 2 дугаар хавсралтаар 9 бүлгийн нийт 112 заалттай бөгөөд 1,2 дугаар хавсралтын өвчний нийт заалт 548 болсон. Ажлын хэсэг 11 дэд ажлын хэсгийн хүрээнд өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсруулж дууслаа. Хурлаар дэд ажлын хэсэг бүр өвчний жагсаалтын эцсийн хувилбараар танилцуулан санал солилцов. Цаашдаа өвчний жагсаалтыг батлуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.