Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн нийтийн тээвэрт LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ

Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахаар LRT төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь нийслэлд цахилгаан хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төсөл. Манай хотод явах гэж буй хөнгөн галт тэргийг 5-10 жилийн настай битгий байгаасай гэж бодож байна. Яагаад гэвэл бидний үр хүүхдүүд амьдарна. Тийм учраас дор хаяж 70-100 жил явах чанартай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх бодолтой ажиллаж байна.

Манай улс өвөлдөө -40, зундаа +40 хэм хүрнэ. Тиймээс байгаль, цаг уурын онцлогтоо тохирсон элэгдэл, хоргодол, эд ангийн чанарыг сайн тооцоолохгүй бол болохгүй. ЖАЙКА энэ тал дээр маш сайн зөвлөж байгаа. ЖАЙКА 2003 оноос хойш метроны ажилд идэвхтэй оролцсон. ЖАЙКА-гийн метроны салбарт мэргэшсэн 70 орчим насны, нэлээн туршлагатай инженер байдаг. Тэр инженер нийслэл Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд резинин дугуйтай байж болохгүй, мөн зай хураагуур буюу батарейтай байж болохгүй гэж зөвлөсөн. Тиймээс цахилгаанаар явах зохицуулалттай байх хэрэгтэй. Насжилтаа бодсон ч, аюулгүй байдлаа бодсон ч хөнгөн галт тэрэг бол зөв шийдэл. Төсөвт өртгийг гаргахдаа Вьетнамд тавьсан тооцооллыг жишиг болгосон.  Тэнд мэргэжлийн хүмүүс хамгийн урт метро, төмөр зам тавьжээ. Гэхдээ Монголын хөрс илүү хатуу, газар чөлөөлөхөд бэрхшээлтэй.

Гол удсан шалтгаан нь газар чөлөөлөлт.  Хоёрдугаарт, явцын дунд захиалгаа өөрчилдөг. Энэ хоёроос болж хугацаа алдаж байна. Түүнээс биш яг шийдлээ гаргачихвал 24 сарын дотор барьж байгуулна  гэсэн бодитой тоог хэлж байна. Тиймээс холбогдох мэргэжилтнүүд болон зөвлөх үйлчилгээ авч буй ЖАЙКА-тай өдөр бүр шахуу уулзалт хийж, хөнгөн галт тэргийг богино хугацаанд оруулж ирэхээр бэлдэж байна.

Бид геологи, хайгуулын судалгаа, ус, хөрсний судалгаа хийнэ. ТЭЗҮ нарийвчлан судалж, урьдчилсан байдлаар гаргана. Мөн галт тэргээ захиалж, доод төмөр бетон, хийцэд хэдий хэмжээний өртөг орох гэх мэтийг тооцож гаргана.  Ер нь километр нь 25-30 сая доллар, 45-50 сая доллар гэхчлэн хийцээсээ шалтгаалсан үнэлгээтэй байдаг юм байна. Тиймээс бид судалж байна. Хамгийн чанартай, болж өгвөл хамгийн бага өртөгтэйг нэвтрүүлэх бодолтой байна. Үүнийг бид хэлэлцэж байгаад шийдвэрийн түвшинд гаргана. Шинэ хууль хэрэгжээд эхлэг, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс. Тэр хугацаанд тендерийн хороо маань байгуулагдана. Урьдчилсан ТЭЗҮ, оны эцсийн гүйцэтгэлийн статистик тоо гараад ирэг. Цар тахлын өмнө болон цар тахалтай үед хэдий хэмжээний авто машин орж ирж байсан юм. Энэ бүхэнд суурилж, цаашдын зураглал гарна” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.