Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Мессигийн долоо дахь “бөмбөг”

Өнгөрсөн мягмар гарагт Францын Парис хотод хөлбөмбөгийн ертөнцийн оргил шагнал болох “Алтан бөмбөг”-ийн эзнийг тодруулах 65 дахь удаагийн ёслолын арга хэмжээ боллоо. Аргентины шигшээ болон Францын ПСЖ багийн лидер Л.Месси тус шагналыг долоо дахь удаагаа хүртлээ. Ийнхүү тэрбээр нэгэн цаг үеийн гол өрсөлдөгч К.Роналдугаас улам “тасрав”. Энэ жилийн санал асуулгад зургадугаар байрт орсон португал хөлбөмбөгч таван удаа “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байв.

Ташрамд дурдахад, Л.Месси хоёр дахь удаагаа дараалан тус шагналыг хүртсэн нь энэ. Лео 2009-2012 онд дөрөв дараалж, 2015 онд, улмаар 2019, 2021 онд “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон. 2020 онд цар тахлын улмаас уг шагналыг олгоогүй юм. 2021 оны санал асуулгад түүний араас Р.Левандовски (Байерн), Жоржиньо (Челси), К.Бензема (Реал), Н.Канте (Челси), К.Роналду (Ювентус, Манчестер юнайтед), М.Салах (Ливерпуль), К.де Бройн (Манчестер сити), К.Мбаппе (ПСЖ), Ж.Доннарумма (Милан, ПСЖ) нар оржээ.

2021 онд Л.Месси ямар амжилт үзүүлснийг эргэн саная:

  • 56 тоглолт, 41 гоол, 17 гоолын дамжуулалт
  • Испанийн цомын эзэн
  • Америкийн цомын тэмцээний аварга
  • Испанийн цомын финалын шилдэг тоглогч
  • Ла Лигийн мэргэн бууч
  • Америкийн цомын тэмцээний мэргэн бууч
  • Америкийн цомын тэмцээнд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн
  • Америкийн цомын тэмцээний шилдэг тоглогч

Бэлтгэсэн Э.Манлай

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.