Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Номугун” төсөл шилдгээр шалгарлаа

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд хүүхэлдэйн кино бүтээгч студи болон залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой төсөл шалгаруулах уралдааныг Соёлын яамнаас зарласан. Энэхүү уралдаанд нийт 25 төсөл ирүүлснээс хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байдал, дүрийн концепц, зохиолын агуулга, цаашид амжилттай хэрэгжих боломж зэрэг шалгуурыг харгалзан ялагчийг тодруулжээ. Уралдааны шүүгчээр Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч З.Баянзул, мэргэжилтэн Я.Гэрэлцэцэг, “Монгол контент” ХХК-ийн “Маамуу” хүүхэлдэйн киноны найруулагч Л.Ганболд, “Gertoon animation”-ий зохиолч, найруулагч Ц.Бат-Оргил, “Эконтэ” ХХК-ийн ерөнхий продюсер Э.Тамир нар ажилласан байна. Ялагчаар Х.Төгсбүрэнгийн “Номугун” төсөл шалгарчээ.

Бэлтгэсэн А.Хангай

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.