Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захирлаар томилов

Монголын туялзуур сэлмийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар Азийн туялзуур сэлмийн холбооны Зүүн Aзийн бүсийн захирал болжээ. Азийн туялзуур сэлмийн холбооны Ерөнхий ассамблей Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн аравдугаар сард болж, шинэ ерөнхийлөгч, удирдах зөвлөл, комиссын гишүүдийг сонгосон.

Тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр АНЭУ-ын Туялзуур сэлмийн холбооны ерөнхийлөгч Салем Бин Султан Ал Күасими сонгогджээ. Тэрбээр бүсийн захирлуудын томилгоог хийхдээ Д.Ганбаатарыг сонгосон байна. Энэ нь Монголын туялзуур сэлмийн спортыг шинэ түвшинд хөгжүүлж, олон улсад сурталчлах томоохон боломж юм.

Зүүн Азийн бүсэд БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао зэрэг улс, бүс нутаг багтжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.