Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Морин хуурын чуулга “Мариинскийн хөтөлбөр”-өө хүргэх нь

Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 10, 11-нд “Наран мэлмийт эх орон” тоглолттой аж. Үүгээр дан монгол уран бүтээл толилуулах бөгөөд өнгөрсөн сард ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Мариинский театрын тайзнаа тоглосон хөтөлбөрөөс багтаажээ. Ардын уламжлалт татлага сонирхуулахаас авхуулаад өдгөө ид туурвиж буй хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлээс ч сонсгох гэнэ. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээл монгол ардын дууны найруулга “Гавалмаа”, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Орчлонгийн хүрдэн” гээд л эхэлнэ. Мөн дуунууд болон хөгжмийн гоцлол номер ч бий. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Бяцхан дууль”-ийг тус чуулгын ятгачин О.Мөнхтогтох гоцлох бол Б.Шаравын “Бүүжидмаа”-г ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран дуулна. Монгол ардын дуу “Ай, Нан аа”, “Хөх торгон цамц”-ыг гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар сонордуулах бол тус чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы бүтээл “Наран мэлмийт эх орон”-ыг ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү дуулна. Гэх мэтчилэн сэтгэл татам дан хөгжим болон дуунуудыг олноор эгшиглүүлэх нь. Хөтөлбөрт томоохон хэмжээний бүтээл бий. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурын V концертыг хуурч О.Төмөрхуяг гоцлон хөгжимдөх юм байна.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.