Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, холбогдох тогтоолыг үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргажээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, байнгын хороод ч үүнийг мөрдөж байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан юм.

Арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад:

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
2.Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
3.Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл,
5.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
6.Генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
7.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
8.Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
9.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
10.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
11.Зөвшөөрлийн болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл,
12.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
13.Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
14.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
15.УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай тогтоолын төсөл,
16.УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл,
17.УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл,
18.УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19.Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төсөл,
20.Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
21.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл,
22.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
23.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24.Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
25.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл,
26.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
27.Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
28.Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл,
29.Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
30.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

31.Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
32.Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл,
33.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл,
34.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
35.Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл,
36.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
37.Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
38.Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
39.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан байна.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.