Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурагчид 45 хоног амрах нь

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Цэцэрлэгүүд жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл энэ жилийн тухайд цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлсэн зэргээс шалтгаалан арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амрахаар болов. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд нэгдүгээр улирлын ээлжит амралт нь энэ сарын 18-наас эхлэх хуваарьтай. Тэгвэл мөн л цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 13-17-ны хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлжээ. Үүний дараа сурагчид ирэх 20-ноос хоёрдугаар сарын 3 хүртэл 45 хоног амарна. Их, дээд сургуулиуд ч энэ сарын 10 хүртэл хичээллээд амрах бөгөөд үүний дараа зарим шалгалтыг цахимаар өгөх боломжтой. Харин зайлшгүй танхимд авах шаардлагатай шалгалтыг ирэх хоёрдугаар сар хүртэл хойшлуулах нь. Амралтын хугацаа дуусах үед буюу ирэх хоёрдугаар сарын эхээр Цагаан сар тохионо. Үндэсний баярын өдрүүдэд сургалт явуулах, эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд ирэх даваа гарагт олон нийтэд мэдээлэх гэнэ.

Бэлтгэсэн Р.Жаргал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.