Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмын төсөлд санал авч байна

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын төслийг 30 хоногийн турш олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Манай улсад мөнгө угаах эрсдэл өндөр бий, ер нь угааж ч байна гэж үзсэн учраас ФаТФ-аас хар, саарал жагсаалтдаа оруулчихаад байдаг.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь улс орны санхүүгийн салбарын цогц байдал болон тогтвортой байдалд нөлөөлж нийт эдийн засаг, улс орны хөгжлийг доройтуулдаг. Түүгээр барахгүй гадаад нэр хүндэд нөлөөлж, олон улсын санхүүгийн системд сөрөг үр дагаврыг үзүүлэх эрсдэлтэй. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого нь санхүүгийн системийг санхүүгийн урсгалыг тогтворгүй болгож, санхүүгийн салбарын хямрал үүсгэх нөхцөл болж, татварын орлого цуглуулалтад нөлөөлж, төр засгийн бодлогыг сулруулж, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд, гадаадын кореспондент банкны харилцаанд нөлөөлдөг хортой.

Иймээс л бид ФаТФ- аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тус журмын төсөлтэй танилцан munkhgerel@mongolbank.mn цахим хаягаар саналаа өгөх боломжтой аж.   

“Мөнгө угаах” гэсэн ойлголт өнгөрсөн зууны 20-иод онд Чикагогийн гэмт бүлэглэлийн толгойлогч Аль Капонегийн үед анх бий болжээ. Тухайн үед Америкт “хуурай” хууль буюу архины худалдааг хязгаарласан хууль үйлчилж байсан бөгөөд Аль Капоне архи, хар тамхи, худалдаа, рэкетийн хууль бус үйлдлээсээ олсон мөнгөө өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газруудаас олсон ашиг мэтээр тайлан тооцоо гаргадаг байв. Үүнийг нь “L’expresse” сонины сэтгүүлчид анх олж мэдээд тэднийг “Хувцас биш мөнгө угааж байна” гэж бичсэнээр “мөнгө угаах” гэсэн нэр томьёо анх гарч ирсэн гэдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.