Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа: Арваннэгдүгээр сард 70 вагон нарийн ногоо, зургаан чингэлэг жимс оруулж ирсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээлэл болон нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгчээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Импортын хүнсний татан авалтыг нэмэгдүүлэхийн тулд холбогдох зохицуулалтыг хийснээр арваннэгдүгээр сарын 7-30-нд нийт 103 вагон цагаан будаа, элсэн чихэр татан авсан.

Мөн БНХАУ-аас Эрээн, Замын-Үүдийн төмөр замын боомтоор 2021 оны арваннэгдүгээр сард 70 вагон нарийн ногоо, зургаан чингэлэг жимс, жимсгэнэ оруулж ирснээр нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй үнийн өсөлтийг бууруулж, есдүгээр сарын түвшинд хүргэсэн талаар сайд З.Мэндсайхан танилцуулсан.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 2-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг борлуулж байгаа юм.

Үнийн хувьд 

  • үхэр 9,000-9,500
  • адуу 7,500-8,000
  • хонь 7,500-8,000
  • ямаа 6,300-6,500 төгрөгөөр борлуулж байна. Үнэ ханшийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооны 2021 арваннэгдүгээр сарын үнийн мэдээтэй харьцуулбал 27-40 хувиар бага байна хэмээн З.Мэндсайхан сайд мэдээлсэн” гэв.
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.