Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын мисс А.Бөртэ-Үжиний албан ёсны хаягийг хакерджээ

“Дэлхийн мисс-2021” тэмцээн нийт долоон шалгаруулалттай. Үүний хоёрыг нь фэйсбүүкт оруулсан постуудын like, share-ийн тоогоор шалгаруулдаг байна. Монголын мисс А.Бөртэ-Үжин энэ хоёр шалгаруулалтад сайн үзүүлэлттэй байсан ч албан ёсны фэйсбүүк хуудсыг нь хакердсан талаарх мэдэгдэл гаргалаа.

Тэмцээний эхний шалгаруулалтдаа амжилттай оролцож байсан түүний албан ёсны фэйсбүүк хуудсыг хакердаж, бүх постыг нь арваннэгдүгээр сарын 29-нд устгасан байна.

Цар тахлын улмаас нэг жил өнжсөн олон улсын миссийн тэмцээнийг Латин Америкийн Пуэрто-Рико хотноо арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд зохион байгуулж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.