Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Архи хэтрүүлэн ууж, биеэ авч явах чадваргүй болсон 8 хүнийг гэрт нь хүргэв

НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран урд шөнө буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёр дугаар сарын 1-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгалаа. Улмаар нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, согтуугаар танхайрч, бусдын амгалан тайьан байдлыг алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 25 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан, цаашид хүүхэд, гэр бүлдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 38 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 8 хүнийг ар гэрт нь хүргэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.