Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

21 настай залуу хоёр хүн дайраад зугтжээ

Сүхбаатар дүүргийн нутаг, Зургаан буудлын өмнөх замд өнгөрсөн 21-ний орой эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг дайрч, амь насыг нь хохироогоод “Эксель” мар кийн машинаа орхин зугтсан хэрэг гарчээ. ЗЦГынхан шуурхай ажиллаж, хоёр өдрийн дараа машины жолоочийг олсон байна.

Жолооч 21 настай М нь энэ онд дээрмийн хэргээр 3.6 жилийн ял авсан бөгөөд зургаан сар шоронд суугаад гурван жил нь өршөөлд багтаж, саяхан гарсан байжээ.

Хэр гийг одоогоор шалгаж байгаа аж. Сүүлийн үед зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтах явдал цөөнгүй гарч байгаа гэнэ. “Иргэд, жолооч нарт анхааруулж хэлэхэд ямар нэгэн осол гарахад ЗЦГ-ын 124 тоот утсанд заавал мэдэгдэж, хэмжилтээ хийлгэх ёстой. Яагаад гэвэл зам тээврийн осол нь санамсаргүй хэрэг байдаг.

Харин хэргийн газраас зугтсанаар гэмт хэргийн шинжтэй болж эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрдэг. Хоёр хүн дайрч алаад зугтсан хэргийг гарах үед найз охин нь хамт явсан байсан. Найз охин нь цагдаад ямар нэгэн мэдээлэл өгөөгүйгээс болж хажууд нь зүгээр сууж явсан ч ямар нэгэн хариуцлага хүлээхээр болоод байгаа. Хэрэв тэд зугталгүй эмнэлэгт хүргэсэн бол хохирогчид амьд үлдэх байсныг үгүйсгэх аргагүй” гэв.

Нийслэлийн 20 гаруй уулзварт хяналтын камер суурилуулсан нь зам ын цагдаагийнханд хэрэг, зөрчил илрүүлэхэд ихээхэн тусалж байгаа гэнэ.

Энэхүү хяналтын камерууд хийсэн бичлэгээ сар хадгалдаг тул жолооч нарыг дүрмээ барьж явахыг мөн анхаарууллаа.

Р.Оюун

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.