Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“21 аймаг 21 улс” төсөл хэрэгжүүлнэ

“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-аас “21 аймаг 21 улс” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбарын туршлагыг 21 аймагт нутагшуулах, жуулчдын урсгалыг орон нутагт татах боломжийг нээх зорилготой аж. Мөн уг салбараа сайтар хөгжүүлсэн 21 улстай хамтын ажиллагаа эхлүүлж, орон нутагт шат дараалсан ажлуудыг зохион байгуулах гэнэ. Түүнчлэн “Аялал жуулчлалын хөгжлийн төв” 21 аймгийн БОАЖГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь хүний нөөцийг чадавхжуулах сургалт явуулах, нисэх буудлуудынх нь тохижилтыг сайжруулах, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэхээр ажиллах юм байна.

Бэлтгэсэн: Б.Нандин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.