Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2030 он гэхэд ДНБ-ий гуравны нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ гэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дэлхийн банк, “CRU консалтинг” компани хамтран Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайланг танилцуулж, Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай улсын ДНБ жилд таван хувиар өснө гэвэл уул уурхайн салбараас ДНБ-д оруулах хөрөнгө 2030 онд 32.7 хувьд хүрч, одоогийнхоос 13 хувиар нэмэгдэх тооцоог “CRU консалтинг” гаргажээ. Мөн ирэх 10 жилд уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэн, түүхий эдийн үнэ хэт унахгүй бол салбарын нийт орлого 5.3-12.5 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай аж. Тиймээс эл салбараас хүртэх ашгаа нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд аль болох өгөөжтэйгөөр зохицуулахад Үндэсний баялгийн сан чухал үүрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэв. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Дэлхий дахинд коксжих нүүрсний хэрэглээ буурахгүй байх төлөвтэй. Мөн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалж зэсийн эрэлт болон үнэ илүү ахих магадлалтай нь урт хугацаанд манайд ашигтай гэсэн үг. Ийм эерэг үр дүнг бид ашиглан, Үндэсний баялгийн сангаа хөгжүүлж, эрдэс бүтээгдэхүүнээс олох орлогоо иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор ажиллана” гэв.

Бэлтгэсэн С.Цэрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.