Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын талаар танилцуулга хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хурлаар дараах 20 асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдаанаар дараах асуудлыг танилцуулна.

-Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж  байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

-Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлогын талаар,

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

-Улаанбаатар-Мандалговь-Цогтцэций чиглэлийн автозамын талаар,

-Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах асууудлыг судалж, санал шийдлийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн явцын талаар,

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын талаар.

Мөн дараах асуудлыг хэлэлцэнэ.

-“Жагсаалт батлах тухай” засгийн газрын тогтоолын төсөл,

-“Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах туха” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,

-“Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан дүүрэг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,

-Улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай,

-“Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох тухай /Бусад асуудал/,

-Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг 13.00 цагаас мэдээлнэ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.