Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц: “УБТЗ” нийгэмлэгийн даргаар томилогдсон Х.Хэрлэнгийн намтар

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр нийслэл хотноо болж, замын даргын томилгоог хэлэлцжээ. Өмнө нь хэд хэдэн хүнийг “УБТЗ” нийгэмлэгийн даргад нэр дэвшүүлсэн ч Оросын талаас зөвшөөрөөгүй. Энэ удаа Ерөнхий хорооны хуралдаанаас Монголын Засгийн газрын санал болгосноор Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилох шийдвэр гаргасан байна. ОХУ-ын тал Япон улсын зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг УИХ-аар шийдвэл Х.Хэрлэнг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн гэх албан бус мэдээлэл ийн батлагдлаа.

Х.Хэрлэн гэж хэн бэ

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

-1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  

-1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

-1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

-1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

-2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

-2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

-2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

-2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 

-2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

-2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

-2017-2021 онд  Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажилласан намтартай.

3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Танилц: “УБТЗ” нийгэмлэгийн даргаар томилогдсон Х.Хэрлэнгийн намтар