Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарлажээ

“Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан байна. Тодорхой хэлбэл, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан” хэмээлээ.

Сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг Монголд үйлдвэрлэдэггүй. Тийм хүчин чадал, техник технологи хараахан нэвтрээгүй, тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-ад захиалгаар хийлгүүлдэг нь шүүмжлэл дагуулаад буй билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.