Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөнххайрхан уулын мөстлөг 44, Сутай хайрхных 41 хувиар багасжээ

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны томоохон гол, нуурын үндсэн тэжээл болсон мөстлөг, мөнх цэвдэг эрчимтэй хайлж буйг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Ялангуяа манай орны томоохон усны сав газрууд төвлөрдөг баруун бүсэд мөстлөг хайлах, мөнх цэвдэг алдрах үзэгдэл илүү идэвхтэй ажиглагдаж байна. Тухайлбал, Баян- Өлгий, Ховд аймгийг дамнан оршдог, цоохор ирвэсийн гол тархац нутаг болсон Мөнххайрхан уулын мөстлөг сүүлийн 20 жилийн хугацаанд 44 хувиар багасжээ. Энэ уулын мөстлөг 1990 оны үед 45.4, 2000 онд 35.2 ам км талбайг хамардаг байсан бол өдгөө 25.5 ам км болтлоо буурсныг хиймэл дагуулын тусламжтай тогтоосон байна. Харин Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд захын Сутай хайрхны мөстлөгийн талбай 30 жилийн хугацаанд 41 хувиар багассан гэнэ.

Эрдэмтэн, судлаачид Монгол орны мөстлөгийн хэмжээг 1981 онд 702, 2002 онд 450 ам км хэмээн тогтоож байсан бол хамгийн сүүлд 360 ам км гэж үнэлжээ. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр энэ хэмжээ улам багасаж, Монгол орны усны нөөц, экосистемд аюул тохиох эрсдэл ойрхон байгааг дээрх хүрээлэнгийнхэн анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.