Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад, Оросын хил залгаа бүсэд омикрон бүртгэгджээ

ДЭМБ-ын шинжээчид “Sars-cov-2” коронавирусийн омикрон хэлбэрийн халдвар дэлхий даяар тархах магадлалыг “өндөр” гэж тодорхойлов. Тус байгууллагын цахим хуудсанд нийтэлснээр шинэ мутацын шинж чанараас хамааран дэгдэлт ноцтой үр дагавартай байхыг үгүйсгэхгүй гэсэн байна. Үүнтэй холбогдуулан хүн амын вакцинжуулалтын хэмжээг нэмэгдүүлэхийг Засгийн газруудад уриалжээ. Тэгвэл манай хойд болон урд хөршийн хиллэдэг бүсэд “Ковид-19”-ийн шинэ дэгдэлт бүртгэгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 28-ны ням гарагт Хятадад омикроны халдварын шинэ дэгдэлт илэрчээ. Хятадын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр ОХУ-тай хиллэдэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы хойд хэсгийн Хөлөнбуйр аймагт нэг өдрийн дотор шинэ халдварын 20 тохиолдол бүртгэгдсэн аж. Тус бүс нутагт Хятад, Оросын хилийн худалдааны чухал зангилаа Манжуур-Забайкальск боомт байдаг бөгөөд өдгөө хорио цээрийн дэглэм тогтоон, иргэдийг Хөлөнбуйр хотоос гарахыг хориглож, нийтийн тээвэр, зах, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийн арга хэмжээг хязгаарласан байна. Үүнээс гадна Хятадын баруун өмнөд Юньнан мужид омикроны нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг тус хорооноос мэдээлэв.

Бэлтгэсэн Ж.Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.