Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: “Хүннү-Археологийн шинэ нээлт” болно

Өнөөдөр гадаа 8 хэм хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

11 дүгээр сарын 30-ы өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 334 дахь өдөр бөгөөд он дуусахад 31 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 8, шөнөдөө 25 хэм хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 26, Тугчин одтой хар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  4. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.60, зарах ханш 39.50, юанийн авах ханш 446.00, зарах ханш 447.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 12:00 цагт “Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно. /99717977/
  2. 9:00 цагт МҮХАҮТ-д “КОМПЛАЕНС, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН АНХДУГААР ЧУУЛГАН” болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1985 оны энэ өдөр Америкийн жүжигчин Кейли Куоко мэндэлжээ.
  2. Мөн 1984 оны энэ өдөр Нидерландын хөлбөмбөгчин Найжел Де Йонг мэндэлжээ.
  3. 1982 онд Майкл Жексоны хоёр дох соло албум болох “Thriller” цацагджээ. Тус цомог нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан байна.
  4. 1995 онд Америк болон Иракийн дайн албан ёсоор дуусчээ.
  5. 1966 онд Барбарос Их Британиас салан тусгаарлажээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.