Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны арга барилаа бүх түвшинд өөрчлөх хэрэгтэй

Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд цахим хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Өнгөрсөн жилүүдэд Монголд өрнөсөн 16 хоногийн аян ЖСХ-ийн тархалтын нөхцөл байдал, хүчирхийлэгчид хариуцлага тооцож, хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчин бий болсон талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс эхлээд суурь шалтгааныг ойлгуулахад чиглэж байв.

Аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч ирсэн. Энэ жилийн аяныг ЖСХ хүн бүхэнд хамаатай асуудал гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.

Үндэсний статистикийн хорооны 2017 оны мэдээллээр Монгол эмэгтэйчүүдийн 58 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэг байдлаар нэг удаа, 17 хувь нь амьдралынхаа турш хэн нэг гадны хүний хүчирхийлэлд өртсөн байна. 2017 оноос хойш тогтмол буурч байсан гэр бүлийн хүчирхийллийн хүнд болон давтан гэмт хэргийн тоо 2020 оны нэгдүгээр улирлаас эхлэн өсчээ.

Тодруулбал, 2020 онд хохирогчдыг түр хамгаалах байранд 3799 хүн орсон бол, энэ тоог 2019 онтой харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө ЖСХ-ийн нөхцөл байдлыг илүү хүндрүүлэх хүчин зүйл болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн хэдий ч хэрэгжилт учир дутагдалтай байна. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түвшинд анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа урьдчилан сэргийлэх хүрээнд ажиллахдаа бүх түвшинд арга барилаа өөрчлөх шаардлагатай болохыг БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр онцлон хэллээ. Тэрбээр БШУЯ-ны зүгээс ХНХЯ, ХЗДХЯ, ЭМЯ-тай хамтран ирэх нэгдүгээр сард хүүхдийн хүчирхийллийн асуудлаар томоохон зөвлөгөөн хийхээр төлөвлөж байгааг мөн хэллээ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг манай улсад анх 1997 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зохион байгуулж байсан. Түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, хамтран ажиллаж ирсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.