Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бодис, давс цацдаг машин цөөн учир ТҮК-ийн ажилчдын ачаалал их байна”

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцоллоо. Мөн тэрбээр,

“ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна.    Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.