Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 45 багш, 15 сурагч халдвар авчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга

“Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа. Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна” гэж мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.