Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл хуулийн төслийн үзэл баримтлал” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Энэ үеэр оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч, үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал авсан байна.

Судалгааны багийн гишүүн, судлаач Д.Дайриймаа – Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын тандан судалгаа, олон улсын сайн жишгийг танилцуулжээ.

Судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач, Хууль зүйн ухааны магистр Д.Лхамжав “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл”-ийг танилцуулсан байна.

Харин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач Д.Лхамжав нар оролцож, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг чиглүүлэн явуулав. Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой тухай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлж байв.Харин УИХ-ын гишүүн П.Анужин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн цөм нь хүний бүтээлч сэтгэлгээ тул энэ бүтээлч байдлыг боловсролын системдээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн Монгол хүний оюуны бүтээлийг үнэлэх тал дээр шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгцээ бий болсон тухай санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд:

-Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг,
-Судалгаа хөгжлийн дэмжлэг,
-Кластераар хөгжүүлэх дэмжлэг
-Хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн дэмжлэг хэрэгтэйг энэ үеэр онцолжээ.

Энэ үеэр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар өөрийнхөө хөгжлийн голидролоор хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.