Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Усны хомсдолыг эсэргүүцсэн 67 жагсагчийг баривчилжээ

Ираны төвийн нутагт орших Исфахан хотод усны хомсдолыг эсэргүүцсэн жагсаалын үеэр гол өдөөн хатгагч 67 хүнийг баривчилсан тухай тус улсын Тусгай хүчний командлагч Хасан Карами мэдэгдэв. Түүний хэлснээр Исфаханд болсон эмх замбараагүй явдалд 2000-3000 хүн оролцсон бөгөөд тэд уриа хашгирч, чулуу, хутгаар зэвсэглэж, газар тариалан эрхлэгчдийн майханд гал тавьсан гэнэ. Эсэргүүцлийн жагсаалыг газар тариаланчид өнгөрсөн баасан гарагт эхлүүлж, зарим нь хотод жижиг майхан хуаран босгосон байжээ.

Тусгай хүчнийхэн сайн тоноглогдсон тул тэднээс цөөн тооны хүн шархадсан гэж аюулгүй байдлын албаны төлөөлөгч хэлэв. Арабын “Sky news Arabia” телевиз хүний эрхийн төлөө тэмцэгчдээс эш татан мэдээлснээр баривчлагдсан хүний тоо 120-д хүрсэн бөгөөд цагдаа нартай мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдсан байж болзошгүй. Усны хомсдолыг эсэргүүцэгчид баасан гарагт Исфахан хотын гудамжинд гарч, радикал уриа лоозон барьж эхэлсэн тухай Ираны телевизээр мэдээлжээ. Үүний зэрэгцээ жагсагчдын зарим нь аюулгүй байдлын хүчнийхэн рүү дайрч, дор хаяж нэг цагдаагийн мотоцикл шатсан байна. Хууль сахиулах байгууллагууд цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан аж.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид аюулаас хамгаалах хүчнийхэнд халдаж, цагдаагийн нэг мотоциклыг шатаажээ. Жагсагчдыг тараахын тулд хэв журам сахиулагчид нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна. Иранд усны хомсдол үүссэнтэй холбоотойгоор сүүлийн 20-иод хоног төв нутгийн мужуудад нь эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж буй. Өнгөрсөн хэдэн арван жил ган гачиг болсны улмаас олон суурин газарт усны хомсдол үүссэн гэнэ.

Үүний сацуу цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хамтарсан үйл ажиллагааны бүх талыг хамарсан төлөвлөгөөг сэргээх тухай Венийн хэлэлцээг Иран хойшлуулбал АНУ тус оронд шахалт үзүүлэхээс өөр аргагүй болно гэж Америкийн Төрийн департаментын Ираны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Роберт Малли мэдэгдэв. Австрийн нийслэл Венад өнгөрсөн 4-6 дугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд оролцогч бүх улс буюу Иран, Орос, Британи, Герман, Хятад, Франц болон АНУ харилцаагаа сэргээхээр зургаан удаа уулзсан билээ. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Иранд болсон Ерөнхийлөгчийн сонгууль болон тус улсад шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор талууд хэлэлцээрээ завсарласан юм. Австрийн нийслэлд өнөөдөр холбогдох орнуудын улс төрийн захирлуудын түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх ёстой. Хэлэлцээний үйл явцад оролцогчдын албан ёсны бус зөвлөлдөх уулзалт бямба гарагт эхэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.