Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баррель газрын тосны үнэ 72 ам.доллар болж хямдрав

Баррель газрын тосны ханш өнгөрсөн баасан гарагт 10 ам.доллароор хямдарсан нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойш нэг өдөрт хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болов. Коронавирусийн шинэ хэлбэрийн талаарх мэдээлэл цацагдаж, ирэх оны нэгдүгээр улиралд уг таваарын нийлүүлэлт нэмэгдэж магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид таамаглаж буй нь үүнд нөлөөлснийг “Reuters” дамжууллаа. Баасан гарагт “Brent” маркийн нефтийн ханш 11 хувиар буурч, баррель нь 72.72 ам.доллартой тэнцсэн юм. Мөн WTI төрлийн нефтийн ханш баррель нь 13.1 хувиар хямдарснаар 68.1 “ногоон” болов. ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн уулзалт ирэх пүрэв гарагт болох үеэр 2022 оны нэгдүгээр сард болон цаашид бүтээгдэхүүний олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх, эсэхийг хэлэлцэх аж.

БОНДЫН ЗАХ

ХУВЬЦААНЫ ЗАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.