Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭМБ-аас “ОМРИКОН”-ны талаар мэдэгдэл гаргалаа

ДЭМБ-ын дэргэд коронавирусийг судладаг зөвлөх хороо ажилладаг. Уг хороо нь бие даасан шинжээчдээс бүрддэг бөгөөд “SARS-Co-2” вирусийн мутац, шинж чанарыг тогтмол хянаж үнэлдэг байна. “Oмикорон” буюу SARS-CoV-2 вирусийн B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор тус хороо энэ сарын 26-нд хуралджээ.

“B.1.1.529” хувилбарыг анх энэ сарын 24-нд ДЭМБ-д бүртгэсэн бөгөөд Өмнөд Африкт энэ сарын 9-нд өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илрүүлсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь “Дельта” хувилбараар үүсгэгджээ. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байгаа аж. Тус хувилбарт олон тооны мутац байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад “B.1.1.529” хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа гэнэ. B.1.1.529 хувилбараар үүссэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байгаа ажээ. Одоогийн “SARS-CoV-2”-ын оношилгоонд хэрэглэж буй “ПГУ” оношлуур л “Омикрон” хувилбарыг илрүүлж байгаа юм. Одоогоор хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ. “Ковид -19” өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.

Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

-“SARS-CoV-2” вирусийн хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,

-Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг GISAID зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,

-Анхааралт татсан хувилбараар үүсгэгдсэн анхны тохиолдол болон бүлэг өвчлөлийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-д мэдээлэх,

-Ковид-19 өвчний тархварзүй, өвчний хүндрэл, нийгмийн эрүүл мэндийн болон нийтийн арга хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, оношлуур, дархлааны хариу урвал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар лабораторийн болон талбарын судалгаа шинжилгээг хийх зэрэг зөвлөжээ.

Харин хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

-Ковид-19-ийн халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болох:

-Өөрт тохирсон амны хаалт зүүх,

-Гарын эрүүл ахуй сахих,

-Хүн хооронд зай барих,

-Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,

-Хүн олонтой газар явахаас зайлсхийх,

-Вакцин хийлгэхийг зөвлөөд байна.

ДЭМБ SARS-CoV-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилж байгааг онцолжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.