Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг шинэчилжээ

Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замын их засварын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн талаар ЗТХЯ-аас мэдээллээ. Энэ нь Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг 30 жилийн дараа иж бүрэн шинэчилсэн хэрэг юм.

Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 1800 метр төмөр замыг шинэчлэх ажлын хүрээнд суурийн даланг өндөрсгөж, буталмал чулуун суурьтай бетон дэр бүхий Р65 маркийн өндөр даацын зам төмрөөр  шинэчилсэн гэнэ.

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж буй. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.