Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арай ч дээ: Сурагчид нэгнээ үхсэн хэмээн бусдын гар утас руу худал мессеж бичжээ

Дунд сургуулийн сурагчид нэгнээ үхсэн мэтээр бусдын гар утас руу худал мессеж бичжээ. Тодорхой хэлбэл, сурагчид нэгэн рүүгээ “Сайн байна уу. Танай найз иргэн Эрчис овогтой Хулан өнөөдөр буюу 2021оны арваннэгдүгээр сарын 28-ны 9.40 цагийн орчимд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 5 шар 4-р байр 1орц 156 нутаг дэвсгэр дээр нас барсан байдалтай олдсон. Урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй гэж тогтоогдож СХД-ээс цахим сүлжээ болон гар утсыг нь шалгаж байна. Таныг бидэнтэй хамтран ажиллахыг хүсье! Иргэн Х-ийн сүүлд харилцсан хүмүүс интернет орчин жагсаалтуудаар та байна. Шаардлагатай тохиолдолд дуудах учир дугаараа үлдээнэ үү! Ахлах мөрдөгч: Г.Батсүрэн СХД” хэмээн мессеж илгээжээ.

Цагдаагийн байгууллага мессеж илгээсэн эзэн холбогдогчийг нь олж тогтоожээ. Улмаар ар гэрийнхэн асрагч хамгаалагчид нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас иргэд рүү гэмт хэрэгтэй холбоотойгоор хэзээ ч мессеж бичдэггүйг анхааруулав.

Үүнээс гадна тоглоом тоотой нь дээр гэдэг. Өсвөр насныхан нэгнээрээ тоглож буй энэ мэт үйлдэлд сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд анхаарах нь цаг нь тулжээ.

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.