Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Эрдэнэчимэгийг томилохыг дэмжсэнгүй

Өнгөрсөн пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус дөрвөн гишүүнийг томиллоо. Тодруулбал, Н.Отгончимэгийг хуралдаанд оролцсон 51 гишүүний 66.7, Н.Мөнгөнцэцэгийг 82.6, Н.Баасанжавыг 80.8, Р.Онончимэгийг 74 хувь нь дэмжсэн юм. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бололтой. Учир нь Шүүхийн тухай хуулийн 77.8-д “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу УИХ-д нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Д.Зүмбэрэллхам нь ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаас өндөр үнэлгээ авсан зургаан хүний нэг болж, байнгын хорооны хэлэлцүүлэгт ороод байсан юм.

Сануулахад, Н.Отгончимэг нь Дээд шүүхийн Тамгын газарт захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөх, Н.Мөнгөнцэцэг нь Практик судлалын хэлтсийн дарга, Р.Онончимэг нь Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч, Н.Баасанжав нь “Баасанжав консалтинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.