Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шинжлэх ухаан-100” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбарын 100 жилийнхээ хөгжлийн түүх шингэсэн үндсэн таван үзмэр, монгол эрдэмтдийн 80 орчим бүтээлийг дэлгэсэн “Шинжлэх ухаан-100” виртуаль музей өчигдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд:

– Судар бичгийн хүрээлэн (1921- 1930 он)

– Шинжлэх ухааны хүрээлэн (1930 – 1961 он)

– Шинжлэх ухааны академи (1961 оноос одоог хүртэлх)

– Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал (1981 он) гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд өөр өөрийн онцлогийг агуулсан орон зайн шийдлийг агуулсан танхим дахь үзмэрүүдтэй виртуалиар биечлэн танилцах боломжийг бүрдүүлжээ.

Тарбозавр үлэг гүрвэлийн өсөлтийн өөрчлөлтийг илэрхийлэх олдворууд
Монгол орны хөхтөн амьтдын араг ясны эталон жишиг эх хэрэглэхүүн. Бор харх
Союз 39 хөлөг гарааны талбайд. Союз зөөгч пуужинт тээвэрлэгч
Сансрын хоол хүнс
Сансрын хоол хүнс
Их зохиолч Д.Нацагдорж, академич Б.Ринчен тэргүүтэй Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдын хэрэглэж ирсэн “Continental” монгол бичгийн машин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.