Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: “Монгол нутгийн зураг” 3 боть номын нээлт болно.

Өнөөдөр гадаа -11 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 335 дахь өдөр бөгөөд он дуусахад 32 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 25. Ангараг гараг. Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, гаргийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2851.00, зарах нь 2853 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.80, зарах нь 39.80, харин юань авах нь 446.20, зарах нь 447.00, вон авах нь 2.39, зарах нь 2.41 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

2. 10.00 цагт Улсын төв номын санд Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн “Монгол нутгийн зураг” 3 боть номын нээлт болно.

3. 11.00 цагт Иргэн Г.Хажидмаа Нийслэлийн захирагчийн ажлын албаны гадна суулт зарлана. 

4. 18.00 цагт “CORPORATE CONVENTION CENTRE”-т үндэсний үйлдвэрлэгчдийн урласан 200 гаруй гоёлын даашинзыг танилцуулах “Floraison fashion show” болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

  1. 12.00 цагт “Эхлэл брэнд”, “Том амжилт” компаниас “Хулан-22” гар утас, “Амжилт” сургуулийн систем, “Эхлэл” гар утасны дагалдах хэрэгслийг олон улсын зах зээлд нэвтрүүлж буй талаар мэдээлнэ.

“Туушин” зочид буудалд

  1. 9.00 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг болно.

2.12.30 цагт “Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Соёлын яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажил” хэлэлцүүлэг болно.

3. 12.30 цагт Хөгжмийн салбарын олон улсын хэлэлцүүлэг болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1938 оны энэ өдөр Кашивадо Цүёши сүмогийн 47 дахь ёкозүна мэндэлж байжээ.
  2. 1988 оны энэ өдөр Америкийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Russell Wilson мэндэлжээ.
  3. 1965 онд Канадын сансрын агентлаг “Alouette 2” хэмээх сансрын хиймэл дагуулыг хөөргөжээ.
  4. 1987 онд БНСУ-ын “Flight 858” нислэг осолдож, онгоцонд сууж явсан 115 хүн амь насаа алджээ.
  5. 2009 онд Америкийн иргэн Maurice Clemmons Вашингтон хотын нэгэн кофе шоп дото сууж байсан цагдаагийн дөрвөн ажилтныг буудаж, амь насыг нь хороосон байна. Ингэснээрээ тэрбээр насаараа хорих ялаар шийтгүүлсэн байна.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.