Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг илрүүллээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулж буй “Эргүүл” тусгай арга хэмжээний хүрээнд Төв аймгийн шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж эрэн сурвалжлагдаж байсан нэг, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс эрэн сурвалжлаж байсан нэг хүнийг олж тогтоожээ. Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас цагийн хязгаар зөрчсан, согтуугаар танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 13 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан, гэр бүлдээ аюул учруулж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 30 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.