Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2022 онд ашиглалтад оруулах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн талаар танилцууллаа

Орон нутагт ажиллах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс нийгмийн сэргээн засалтын цогц арга зүй эзэмшүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх 5 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, ҮАХБЭМОУА (ICF), зорилго тодорхойлох, нийгмийн оролцооны үнэлгээ, хүүхдийн хөгжлийн эрт илрүүлэлт, хөгжлийн дэмжлэг оролцоо ба боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэлт, туслах технологи, насанд хүрэх, ажил хийж эхлэх шилжилтийн үе, хөгжлийн бэрхшээл ба жендерийн асуудлаар цогц ойлголт, мэдлэг олгов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт ХБИ-ийн талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын тухай ойлголт, мэдээлэл өгөхөөс гадна 6 аймагт бүтээн байгуулж буй, 2022 оноос ашиглалтад орох Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн загвар, чиг үүрэг, хүний нөөц зэрэг олон талын мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Сургатад ХНХЯ, ЭМЯ, БШУЯ, ХБХЭМБНХ Комиссын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Геронтологийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хүүхдийн төв сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулагдах дээрх зургаан аймгийн тусгай хэрэгцээт боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцаж байгаа 50 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.ХНХЯ, БШУЯ, ЭМЯ, МУБИС, Түгээмэл хөгжил ТББ болон төслийн зөвлөхүүд арга зүй, олон улсын чиг хандлагын талаар илтгэл, мэдээ, мэдээлэл өгч багийн дадлага ажлаар үргэлжилж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.