Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ оны өмнөх “Ковид-19”-ын шинэ хувилбар “ОМИКРОН”

Зураг: Wikimedia

Өмнө Африкийн Бүгд найрамдах улсаас “Омикрон” хэмээх олон мутацтай коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлсэн нь дэлхий дахинд дахин айдсын харанга дэлдлээ.

“Омикрон” одоогоор Ботсвана, Хонконг, Израил, Бельгид илрээд байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Африк тивийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх, очих зорчих хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах шийдвэрийг гаргаж буй орнуудын тоо нэмэгдэж буй аж. Тухайлбал, Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини улсаас ирэх иргэдийг Их Британи руу нэвтрэхийг түр хугацаагаар хоригложээ. Уг арга хэмжээнд Их Британи, Ирландын иргэд, Их Британид оршин суугчид хамаарахгүй аж.

ДЭМБ-аас “B.1.1.529” гэж нэрлээд байсан хувилбараар халдварласан тохиолдлын тоо Өмнөд Африкийн бараг бүх мужид нэмэгдэж байгааг өчигдөр мэдээлсэн байна.  

“Энэ хувилбар нь маш олон мутацитай, тэдгээрийн зарим нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна” гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна. “Омикрон”-ы анхны батлагдсан тохиолдол 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос илэрснийг уг мэдэгдэлд онцолсон байна. Түүнчлэн судлаачид шинэ хувилбарыг хэр халдварлах чадвартайг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Их Британийн эрүүл мэндийн салбарын нэгэн нэрт мэргэжилтний хувьд вакцинууд шинэ хувилбарын эсрэг сул үйлчлэл үзүүлэх нь “бараг тодорхой” байгааг анхааруулжээ. Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит, “Ийм хувилбар үүссэн нь муу мэдээ боловч “ертөнцийн төгсгөл” биш гэв. Түүний хэлснээр, хувилбарын мутациуд илүү хурдан халдварлаж болзошгүй болохыг нь харуулж байгаа ч халдварлах чадвар нь мутациуд хэрхэн “хамтран ажиллаж” байгаагаар нь тодорхойлогдоно. Хэрэв уг хувилбар илүү хурдан халдварладаг бол Их Британийн нутаг дэвсгэрт хүрэх нь гарцаагүй юм гэж тэрбээр нэмж хэлжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтини Фаучийн хувьд шинэ хувилбарын талаарх мэдээллүүд нь “аюулын дохио”-г хангинуулж байгаа ч вакцинууд хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх боломж байгаа гэдгийг хэлсэн байна. “Энэ талаар нарийвчлан судлах хүртэл хувилбар биднийг вирусээс хамгаалж буй эсрэг биетүүдээс зайлсхийх чадвартай эсэхийг нь хэлж мэдэхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.