Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ковид-19”-ийн шинэ хувилбар “Омикрон” вирусээс үүдэн 79 улс хилээ хаалаа

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “аюултай” ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлэсэн гэнэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудаснаа коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор уриалга гаргажээ. 

Тэрбээр “ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омрикон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир “онцгой анхаарал татах хувилбар” жагсаалтад бүртгэн авлаа.

Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийнхүү нэгээр нэмэгдлээ. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонг Конг, Израиль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна. Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй. Гэхдээ хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая” хэмээжээ. 

Түүнчлэн “Ковид-19”-ийн шинэ хувилбар “Омикрон” вирусээс үүдэн дэлхийн 79 улс хилээ хаахаа мэдэгдлээ. Тухайлбал АНУ-ын засаг захиргаа Өмнөд Африк, Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави гэсэн найман улсын чиглэлд даваа гаргаас эхлэн агаарын тээврийн хязгаарлалт тогтоохоор болжээ. Европын Холбооны улсууд, Канад, ОХУ мөн ижил төстэй арга хэмжээ авах болсноо баасан гарагт зарласан.

Манай улсын Онцгой комисс цаг үеийн хүндрэлтэй асуудлаас үүдэн 11.00 цагт шуурхай хуралдаан зарлажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.