Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Бямбадорж: Замын хогийг 14 жил ачиж, “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Өнөөдөр Хот тохижилтын газрын гурван ажилтан Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Тодруубал,

  • С.Жаргалсайхан, ТҮА-ны Зам талбайн мастер,
  • Г.Бямбадорж, Автобаазын албаны хог тээврийн ачигч албанд 14 жил ажилласан.
  • Н.Батмөнх, Зам талбайн үйлчилгээний албанд 12 жил ажиллажээ.

Г.Бямбадорж “Алтан гадас” одонгоор шагнуулсан баярын сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцлаа. Тэрбээр,

“Би өглөө 8.30-19.00 цагийн хооронд замын хог хаягдлыг ачсаар 14 жилийг ардаа үдлээ. Бидний хөдөлмөрийг үнэлж, шагнасанд маш их баярлаж байна. Хүнд, хэцүү нөхцөлд олон жил тасралтгүй ажиллахад хамт олон, гэр бүл минь нөлөөлсөн. Бид энэ нийгэмд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж, амьдралаа залгуулж яваа гэж боддог” хэмээв.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.