Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНХАУ-аас авсан зээлээ буцааж төлж чадахгүйд хүрсэн 8 улсын нэг нь Монгол Улс

Зураг дээр улаанаар тэмдэглэсэн нь өнөөх 8 улс.

Японы NHК-гийн Спэйшл нэвтрүүлгээр энэ сарын 21-нд Хятадын Нэг бүс-нэг зам бодлогын хүрээнд улс орнуудад олгож байгаа хөгжлийн зээлийн асуудлыг хөнджээ.

Тус нэвтрүүлэгт Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Нэг бүс нэг замын дагууд 68 улс байгаагаас 23 улс нь Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрэх аюултай. Үүн дотроо 8 улс ингэх магадлал туйлын өндөр байгаа гэнэ.

Моррисын судалгаагаар эдгээр 8 улсын нэг нь Монгол ажээ

Зээлээ буцааж дийлэхээ байсан улсууд хилийн боомтын эрхээ Хятадад шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз байгуулахад хүрч байгаа юм байна. Хятадтай байгуулсан гэрээний заалтад “хэрэв гэрээг ямар нэг байдлаар зөрчсөн бол гэрээг даруй хүчингүй болгож, зээлийг нэг дор буцаан төлүүлэх” тухай заасан байна.

Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис нь Засгийн газар ба хөгжил, АНУ-ын хөгжлийн бодлого, тусламжийн үр нөлөө, Ази, Хятадын хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн санхүүжилт, Олон улсын санхүүгийн байгууллагууд, Олон талт хөгжлийн байгууллагууд, Коронавирусын бэлэн байдал ба хариу арга хэмжээ, Олон улсын байгууллагууд зэрэг сэдвээр судалгаа хийсэн байна.

Скотт Моррис нь Дэлхийн хөгжлийн төвийн ахлах ажилтан. Тус төвийн АНУ-ын Хөгжлийн бодлогын хөтөлбөрийн захирал, Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн хөтөлбөрийн дэд захирал ажээ. Түүний судалгаа нь хөгжлийн санхүүжилтийн асуудал, өрийн бодлого, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын засаглалын асуудал, Хятадын хөгжлийн санхүү зэрэг асуудлыг голчлон судалдаг байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “БНХАУ-аас авсан зээлээ буцааж төлж чадахгүйд хүрсэн 8 улсын нэг нь Монгол Улс

  • Anonymous says:

    Одоо Тажикстан шиг газар нутгаасаа эмтлээд л өгөх байх даа хар новшнуудаас болж. Улстөрчид л хувааж идсэн биздээ. Тэр гөлөгнүүдийн хөрөнгийг хурааж өрийг нь төлүүлбэл таарна