Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол бахархал” тоглолт болно

Цар тахалын эсрэг хоёр жилийн турш тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд хүндэтгэл үзүүлэх “Монгол бахархал” тоглолт арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 17 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох гэж байна.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлчид эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад  2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглох аж.

Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.