Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх Аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Төслийн дагуу 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд  нэг удаад 1800 инженер техникийн ажилтныг сургах хүчин чадалтай төв бий болох юм.

Уг төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

БШУ-ны дэд сайд Г. Ганбаяр төслийн барилгын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, төслийн зөвлөх үйлчилгээний WAPCOS Limited компанид Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг анхаарууллаа.

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд уг төсөлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсын МХХТ-ийн чиглэлийн багш нарыг БНЭУ-д давтан сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэдгээ илэрхийллээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.