Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Катар тагнуулчдыг хөлсөлсөн үү

Катар улс хөлбөмбөгийн холбоодын удирдах албан тушаалтнуудыг мөрдөхийн тулд АНУ-ын Тагнуулын төв газрын офицер асныг олон жил ажиллуулсан гэж “As¬sociated press” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн мэдээлснээр Катар нь 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд давуу байдал олж авахын тулд Кевин Чолкер хэмээх тагнуулчийг хөлсөлсөн аж. К.Чолкер тус тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж байсан бусад улсын төлөөлөгч болон хөлбөмбөгийн чухал албан тушаалтнуудыг тагнаж байжээ. Тэрбээр тагнах ажиллагаандаа папарацци ашиглаж мөн фэйсбүүкт эмэгтэй хүний хуурамч аккаунт үүсгэн сонгосон албаны хүнтэйгээ холбоо тогтоохыг оролдож байсан гэнэ. Ташрамд дурдахад, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийн төлөө Катартай Австрали, АНУ, БНСУ, Япон өрсөлдсөн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.