Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Роботоор дүүрэн олимпын наадам

Тун удахгүй эхлэх Бээжингийн өвлийн олимпын наадам нь технологийн хөгжлөөс гадна коронавирусийн цар тахлаас шалтгаалж түүхэн дэх хамгийн олон роботтой спортын арга хэмжээ болж магадгүй байна.

Олимпын үеэр ажиллах роботууд нь тамирчин, албаны хүмүүс, зочдын тав тухыг хангахаас гадна коронавирусийн халдвар тархах эрсдэлийг бууруулах давхар үүрэгтэй юм. Бээжинд ажиллах роботуудыг товч танилцуулья.

• Олимпын наадмын бүх барилга, байгууламжийн ариутгалыг тусгайлан программчилсан робот цэвэрлэгчид хариуцна. Тэдгээр робот нь шал, хана зэрэг гадаргууг угаахаас гадна ариутгагч шингэн цацах үүрэгтэй. Ийм робот нь минутад 36 ам.метр талбай цэвэрлэх чадалтай.

• Зарим робот нь тамирчин, дасгалжуулагчдын гар луу ариутгагч шингэн цацах, амны хаалтгүй хүмүүсийг илрүүлэх, тогтмол зүүхийг сануулах аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр нэг робот сайн дурын 3-4 ажилтныг орлох боломжтой. Мэдээж ийм нүсэр арга хэмжээг сайн дурынхангүйгээр зохион байгуулах боломжгүй ч тэднийг элдэв эрсдэл, нэмэлт ачааллаас сэргийлэхэд роботууд ихээхэн тус хүргэх юм.

• Зохион байгуулагчдын нэг гол зорилго бол оролцогч нарын хоорондох хавьтлыг аль болох багасгах юм. Тиймээс тэд робот-хүргэгч нарыг ашиглан тамирчин, албаны хүмүүс, зочид хоорондын ачааг хүргэж байхаар шийджээ. Ийм зөөгч робот бүхий станцууд тамирчдын хотхонд байх бөгөөд ачаагаа өгөөд хүргэх газрынхаа координатыг оруулахад л хангалттай аж. Ийм робот нь 300 кг ачаа даах чадалтайгаас гадна хөдөлгөөн мэдрэгчтэй, замдаа таарах саадыг тойрч гарах, цэнэгээ дуусах гэж байгааг мэдэгдэх чадвартай.

• Бээжинд роботуудыг зөвхөн цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор ашиглахгүй. Тухайлбал, кофег янз бүрээр найруулах робот-бариста тамирчдад үйлчлэх ажээ.

Ийм роботуудыг Бээжин хотод хоккейн тэмцээний үеэр туршаад байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.