Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хангарьд” багийнхан аваргын цом гардлаа

Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын финалын тоглолтыг “Степпе арена” мөсөн ордонд энэ сарын 21-24-нд зохион байгууллаа. Цар тахлын улмаас хоёр жил хойшилсон тэмцээнд “Шарын гол” багийнхан “Отгон од-Бласт”-ынхантай учраа таарсан. Хүч тэнцүү хоёр багийн тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөсөн ч “Шарын гол”-чууд эсрэг багийнхантай 3:3 болж тэнцсэн. Тоглолтын дүрмийн дагуу нэмэлт цагийн гурван дахь минутад тэд нэг гоол оруулснаар түрүүлж, онооны харьцааг 4:3 болгож хожив. Тэгвэл Орхон аймгийн “Хангарьд” багийнхан “Багануур”-ынхныг 12:3-аар буулган авч, аваргын төлөө “Шарын гол”-ынхонтой өрсөлдөх боллоо.

Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод “Отгон од-Бласт”-ынхан “Багануур” багийнхныг 7:6-аар хожиж хүрэл медаль хүртэв. Аваргын төлөө Орхон аймгийн “Хангарьд” багийнхан Дархан-Уулын “Шарын гол”-ынхонтой ширүүхэн өрсөлдөж, 6:3-аар илүүрхэн лигийн тоглолтод зургаа дахь удаагаа түрүүлж, алтан медаль, аваргын цом гардлаа.

Бэлтгэсэн Г.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.