Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Доржханд: Монгол Улс Парламентынхаа засаглал руу шилжсэн шиг шилжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржханд Сонгуулийн холимог систем рүү шилжих үндэслэл, шаардлагын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын төсвийг батлаад 10 хонож байна. Татвар төлөгчдийн мөнгөөр шавар бурхан зуурчихдаг юм байна. Тендер зарлаагүй, гэрээ байгуулаагүй байхад л аль хэдийн бүтээн байгуулалтаа хийчихсэн байдаг л юм байна. Ямар аймар юм бэ. Бодит байдал ийм л байна шүү дээ.

Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр 2 удаагийн том сонгууль боллоо. Нэг нам нь дангаар 60-аас дээш суудалтай байгаа нь парламентын засаглал сүүлдээ ганц намын эрхшээлд орж байна. Нэг кнопын эрх мэдэл маш өндөр байна. Бусад намуудынх нь оролцоо яах билээ. Тиймээс энэ парламентыг тэлэх хэрэгтэй. Парламентынхаа засаглал руу шилжсэн шиг шилжмээр байна. Өөх ч биш, булчирхай ч биш байхаа больё. Ядаж 76 гишүүний 50 хувь, 38 хүнийг нь нэг тойргоос сонгодог байя. Үлдсэн 50 хувь тойргуудаа төлөөлдөг юм байгаа биз. Монгол Улсад болж байгаа асуудлыг сонгуулийн холимог тогтолцоо углуургаар нь шийдэж чадна” хэмээлээ.

Т.Доржханд гишүүн Үндсэн хуулийн цэцэд 2 төрлийн гомдол гаргасан байна. Нэгдүгээрт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэг 76 гишүүнийг олон мандаттай, томсгосон тойргоос сонгоно гэдэг хамгийн муу тогтолцоог сонгосон байна. Хоёрдугаарт хууль тогтоогчид сонгуулийн тогтолцоог сонгох, хуульчлах бүрэн эрхийг олгосон. Үүнийг үгүйсгэж болохгүй бөгөөд Үндсэн хуулийн бусад суурь зарчмуудаар ямар тогтолцоо монгол улсад нийцэх вэ гэдгийг хязгаарлаж өгсөн гэж ойлгох хэрэгтэй. Ийм муу тогтолцоо байсаар байхад, сонгосон явдал нь Үндсэн хуулийн суурь үзэл санааг дордуулж байна.

Энэ гомдлуудыг Үндсэн хуулийн цэц хүлээж аваад шийдвэрлэвэл нэгдүгээрт 2016 онд гаргасан маш буруу шийдвэр буюу шууд байх  шийдвэрийг маш буруу тайлбарласан. Тэр шийдвэрийг засах боломж гарч байгаа юм.

Нөгөө талаас бид хууль тогтоогч, сонгуулийн тогтолцоогоо өөрөө мэдэж шийдвэрлэдэг байх. Энэ нөхцөл боломж тодорхой болох юм. Одоо байгаа нөхцөл байдал нь эрх зүйн төөрөгдлийг үүсгээд байна.

Гуравдугаарт Засгийн газрын 4 хүртэл гишүүн нь улсын хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэдэг заалт. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон. Энэ маань Үндсэн хуулийн суурь үзэл санааг дордуулж, тодорхой заалтуудтай нь зөрчилдөж байна гэсэн ийм агуулгатай мэдээлэл байгаа.

Иргэд бид Парламентын Бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгосон. Тэгэхээр ерөнхий сайдад багаа бүрдүүлэх бүрэн эрхийг нь бүрэн хэмжээгээр олгоод, Үндсэн хууль зөрчилдсөн заалтуудыг нэг мөр болгох зорилгыг тавьж байна. Энэ асуудлыг Үндсэн хууль цэц шийдэх юм бол энэ бол нэлээн суурь шинжтэй шийдэл болно.

Ингэснээр Улсын хурлын гишүүдийн тоог дэлхийн улсуудын жишгээр 120-140 орчи болгож, ерөнхийлөгчийг улсын хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр сонгодог болох, Ерөнхий сайд олонхгүй парламентыг дэмжих, олонхи байхгүй тохиодолд ерөнхийлөгчид хандаж, Улсын хурлыг тарааж, шинэ сонгууль явуулдаг болох гэх мэтчилэн яг төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт тэнцлийг хангасан энэ заалтуудыг парламентын ардчилалаар жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, цаашаа сааталгүй доголдолгүй явах энэ нөхцөл боломж бүрдэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Т.Доржханд: Монгол Улс Парламентынхаа засаглал руу шилжсэн шиг шилжих хэрэгтэй