Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕБС-ийн сэтгэл зүйчдийг Францад сургахыг хүсчээ

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Сэбастиан Сурутай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

Ерөнхий боловсролын сургуулиудад энэ жилээс эхлэн сэтгэл зүйч ажлуулж буй. Сэтгэл зүйчдийг Францын их, дээд сургуулиудад сургаж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахыг уулзалтын үеэр хүслээ. Элчин сайд Сэбастиан Сурун Боловсрол, шинжлэх ухааны салбарт урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдэгдээд ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд Франц хэлний хичээл зааж байгаа явдалд талархаж буйгаа илэрхийлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.