Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянзүрх дүүргийн Засаг дарга авто зогсоолоо зөвхөн иргэдэд ашиглуулна гэв

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас байрныхаа өмнөх авто зогсоолыг зөвхөн иргэдэд ашиглуулахаар шийдвэрлэжээ. Зогсоол ажлын өдрүүдэд 08.00 цагт нээгддэг бөгөөд зөвхөн төрийн байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь. Харин төрийн албан хаагчид буюу тус байгууллагын ажилтнууд өөр газарт автомашинаа байрлуулах шаардлагатай гэнэ. Түүнчлэн хувийн машинаа унахаас аль болох татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг дүүргийн ЗДТГ-аас ажилтнууддаа уриалсан байна. Тус байгууллагаас “Төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд автомашинаа байрлуулах зогсоол олддоггүй. Үүнээс болж үйлчилгээ авч чадахгүй хугацаа алдахаас эхлээд олон асуудал тулгардаг. Бас зогсоол хайж удаан явах нь замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэхэд ч нөлөөлдөг. Тиймээс ийм шийдэл гаргасан” гэж мэдээлэв

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.