Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

31 орны 300 төлөөлөгч Монголд хуралдаж байна

Үндэсний статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Гадаад харилцааны яам хамтран НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикийн комиссын 29 дүгээр хурлыг Улаанбаатарт энэ сарын 22-25-нд зохион байгуулж буй. Тус хуралд 31 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд мал, амьтан, газар тариалан, ойн аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэргийн талаарх бүх шатны шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг боловсруулах, тооцох олон улсын туршлага, шинэлэг аргыг хэлэлцэж байна. Мөн цар тахлын үед улс орнуудад тулгамдаж буй бэрхшээл, даван туулсан шийдэл болон хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл сэдвээр сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл солилцож байгаа юм. Манай улсын хувьд хиймэл дагуулын тусламжтайгаар ургацынхаа хэмжээг төрлөөр нь алсаас тооцон, дүгнэх шинэ аргачлал туршин нэвтрүүлснээ хурлын үеэр дурдлаа. Мөн 1918 оноос жил бүр малаа тоолж хэвшсэн бол газар тариалангийн салбарын тоон мэдээг ч он оноор нь нэгтгэдэг. Улмаар 10 жил тутам хийдэг хөдөө аж ахуйн салбарын иж бүрэн тооллогыг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед олон улсын хурал болж байгаа нь шинэ мэдлэг, туршлага болохыг ҮСХ-ны дарга Б.Батдаваа онцлов. Ташрамд дурдахад, хөдөө аж ахуй нь манай ДНБ-ий 13, экспортын зургаан хувийг бүрдүүлдэг бол хөдөлмөрийн насныхны бараг дөрөвний нэг нь ажилладаг тулгуур салбар билээ.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.