Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

43 гол, горхи, 181 булгийг хамгаалах шаардлагатай болжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргааныхан хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх уст цэгүүдийг тоолжээ. Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт хэдэн гол, нуур, булаг, рашаан байгааг тодруулсан аж. Уг тооллогоор Улаанбаатарт 227 булаг, 18 рашаан, 90 гол, горхи, 38 нуур байгааг бүртгэв. Тэдгээрээс хоёр гол, мөн тооны нуур ширгэснийг тогтоосон байна. Мөн 51 булаг, хоёр рашаан усгүй болжээ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс шалтгаалж гол, ус ширгэснийг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлсэн юм. Түүнчлэн 43 гол, горхи, 181 булгийн хамгаалалтын бүсийг тогтоож, нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай гэв.

Бэлгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.