Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

567 000 тонн улаан буудай хураасан нь сүүлийн 30 жилд хамгийн өндөр үзүүлэлт

Энэ онд улсын хэмжээнд 420 000 гаруй га талбайд үр тариа, үүнээс улаан буудай 389.4, төмс 19.8, хүнсний ногоо 9.9 мянган га-д тариалсан. Мөн тос, тэжээлийн ургамал 200 гаруй мянган га-д тарьсан бол 4700 га талбайд жимс жимсгэний үр, нахиа суулгасан. Улмаар 559.2 мянган тонн улаан буудай, төмс 198 800, хүнсний ногоо 117 000 болон бусад 280 000 орчим тонн таримал бүтээгдэхүүний ургац авахаар төлөвлөсөн. Тэгвэл урьдчилсан балансаар 567 000 тонн улаан буудай хураан авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр мэдээллээ. Түүнчлэн тосны ургамал 53.6 мянга, төмс 181.5 мянган тонныг хураагаад байна. Энэ нь 2020 оныхоос 155.8-32.3 мянган тонноор өссөн үзүүлэлт төдийгүй хураасан тарианы хэмжээ сүүлийн 30 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн дүн аж. Хүнсний ногоо, бусад таримлын хураалтын нэгдсэн дүн хараахан гараагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.